基礎から完成まで、ものづくりを守る現場監督は栄港建設の心臓です

Манай талбайн инженерүүд маш олон ажил хариуцан ажилладаг. Тэрээр архитекторын зурсан орон зайн санааг барилгын зургаас хараад төсвийг хамгийн үр дүнтэй гарган, гүйцэтгэл хариуцсан ажилтнуудад үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, ажлын дарааллыг зохион байгуулж, барилга баригдах ажилд оролцож буй хүмүүсийг нэгтгэн удирддаг. Талбайн өнцөг булан бүрт анхаарал тавьж, өргөн мэдлэг, олон талын ур чадвартай байх шаардлагатайгаас гадна, ажлын таатай орчныг бүрдүүлэхийн тулд харилцааны өндөр чадвартай байдаг. Талбайн инженер бол архитекторын санааг бодит бүтээн байгуулалт болгон хувиргагч, олон хүний хүч хөдөлмөрийг уялдуулан нэгтгэгч, манай компанийн ажлын хамгийн чухал зүрх болсон хөдөлгөгч хүч юм.

Туршлагатай ажилчдаас залуу үеийнхэнд, залуу үеийнхнээс туршлагатай ажилчдад…харилцан туршлага солилцож, хамтдаа суралцах боломжит орчинг бүрдүүлдэг.

Талбайн инженерүүд маань гүйцэтгэж дуусгасан барилгынхаа талаар танилцуулж, туршлагаа бусадтайгаа хуваалцдаг. Энэ хэлэлцүүлэг, туршлагаас төрсөн шинэ арга барил, технологи дараагийн барилгын ажилд хэрэгжүүлэхэд маш хэрэг болдог. Эйко Кэнсэцү компанийн барилгууд дахин давтагддаггүй тул, энэхүү танилцуулга нь ажилтнуудын ажлын уян хатан байдал, шийдэл боловсруулах чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. 

明るく風通しのよい「社風」を大切にします

Сайн ажиллах орчны үндэс нь харилцаа юм. “Би ирлээ~”, “Сайн ирэв үү~”, “Биеэ бодоорой~” гэх мэт энгийн дотно үг нь сэтгэл сэргээж, урам өгдөг. Мөн офисын эмэгтэй ажилчдын маань халуун дотно инээмсэглэсэн харилцаа ч үүнд чухал үүрэгтэй. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг будаа нүдэж мочи хийх, мах шарж идэх, спортын арга хэмжээ зэрэг үйл ажиллагаанд гэр бүл, найз нөхөд, туслан гүйцэтгэх компанийн ажилчдыг оролцуулж, компанийн соёлоо түгээдэг. Бид компанийнхаа энэ соёлоор дамжуулан нутаг орчныхондоо ажлаа танилцуулж, илүү ойртуулахыг зорьдог. Тиймээс ажлын байрны дадлага, сурагчдад ажлаа танилцуулах сургалт зохиох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагад ажлын санал явуулах зэрэг үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.

Компанийн соёлыг төлөвшүүлэх
(багшийн удирдлага дор шинэ ажилтнуудыг бэлтгэх сургалт)

CSR ба туршлагад суурилсан сургалт
Бид ойр орчныхоо оршин суугчдын сэтгэлийг татаж, Ёкохама хотынхоо хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Компанийнхаа шинэ байрыг барихдаа гамшгийн үед хөрш зэргэлдээ амьдардаг хүмүүсийг түр орогнуулж болохуйц, цахилгааны нөөцөөр хангах боломжтойгоор төлөвлөж барьсан. Мөн нутгийн иргэдийн “санал хүсэлтийг хүлээн авч, хэрэгжүүлэх” үйл ажиллагааг зохион байгуулан оролцож байна. Тухайлбал: • Бага ангийн сурагчдын “Байгаль орчны зураг ” төсөлд дэмжлэг үзүүлэх • Дунд сургуулийн сурагчдын “Ажлын байрны туршлагад суурилсан сургалт зохион байгуулах хөтөлбөр” • Ахлах сургуулийн болон коллеж, их сургуулийн оюутнуудыг “Интерншип” хөтөлбөрт оролцуулах Эдгээрээр дамжуулан ажилтнууд маань орон нутгийн ирээдүйг хамтдаа хөгжүүлж, нийгэмд эерэг нөлөө үзүүлж байна.

Ажлын туршлагад суурилсан сургалт (Дунд сургуулийн сурагчдын ажлын туршлага хийх хөтөлбөр)

「協栄会」 “職人とのネットワークと強い絆” は財産です

Манай компаний барилгын ажил туршлагатай талбайн инженерүүд болон өндөр ур чадвар, мэдрэмжтэй туслан гүйцэтгэх мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаанаас төрдөг. Энэ хоёрын аль нэгэнгүйгээр сайн барилга баригдах боломжгүй. Бид “Кёоэйкай барилга угсралтын хамтын нийгэмлэг” байгуулж, хамтран ажиллагч компани, туслан гүйцэтгэх мэргэжилтнүүдтэй нөхөрсөг харилцаагаа хөгжүүлсээр ирсэн. Мөн жил бүр ур технологи, аюулгүй байдал, эрүүл ахуйг өндөржүүлэх зорилготойгоор барилгын ослоос урьдчилан сэргийлэх сургалт, хурал зохион байгуулан ирээдүйн хамтын төлөвлөгөөгөө хэлэлцдэг. Түүгээр зогсохгүй нөхөрсөг аялал, шинэ жилийн цэнгүүн зэрэг хөтөлбөр зохион байгуулан албан болон хувийн шугамаар барилга, бүтээн байгуулалтын талаар санал бодлоо хуваалцдаг.

Барилгын талбайг эргэж очих

Эйко Кэнсэцү компанид сар бүр захирал болон ахлагч нар “талбайн үзлэг” хийж, бүх барилгын явцыг шалгадаг. Хэрэв асуудал гарвал даруй засах арга хэмжээ авдаг. Энэ ажлын гол зорилго нь талбайн инженерүүд болон хамтран ажиллагч, мэргэжлийн гүйцэтгэгчдийн харилцааг хөгжүүлэх зорилготой юм. Энэ нь талбайд ажиллаж байгаа инженерүүдийг үнэлэн, тэдний ажиллах арга барил, ур чадварын өсөлтйг шууд харах боломж болдог.. Талбайн үзлэгт хэн ч оролцох боломжтой. Ингэснээр бусад инженерүүдийн ажлыг харж суралцах боломжтой.

ご案内が届いたお客様へ

Copyright© 栄港建設 All Rights Reserved.

横浜市港北区北新横浜1-7-8

TEL:045-542-1973

FAX:045-546-1779

E-mail:info@eikou.co.jp